Харилцаа их, шийдвэр бага. Үг их, үйлдэл тодорхойгүй. Ийм мэдрэмж танд төрж байна уу? Үүнийг workslop гэж нэрлэдэг.
И-мэйл, тайлан, чат тасрахгүй урсаж байгаа атлаа бодит шийдвэр, бодит ахиц үл харагдах “Нарийвчлан судлах, шийдвэрлэх, уялдаа холбоо (Delving, pivotal, alignment)” гэх мэт гоё ганган “чухал” үгсээр чимэглэсэн боловч тодорхой үйлдэл, хариуцах эзэн, хугацаа үгүй харилцаа байгууллагад олширчээ.
Гаднаас нь харахад бол байгууллага “үнэхээр ажиллаж” байгаа мэт. Энэ зөвхөн танд болон танай байгууллагад тулгараад байгаа асуудал биш юм.
Өнөөдөр олон байгууллага нэг том эндүүрэлд амьдарч байна. Ажил ихтэй байвал ахицтай явж байна гэж боддог.
- Бодит үр дүн нь хаана байна вэ?
- Стратегийн урагшлал үнэхээр бий юу?
Энэ асуултад хариулах ойлголт л Beyond Workslop юм.
Workslop гэж юу вэ?
Workslop гэдэг нь ажил хийж байгаа мэт харагддаг ч бодит үнэ цэнэ нэмдэггүй бүхний нийлбэр.
Өөрөөр хэлбэл:
- Шийдвэр гардаггүй
- Үр дүн, өөрчлөлт авчирдаггүй
- Зөвхөн цаг, энерги, анхаарлыг сордог үйлдлүүд
Үүнд ихэвчлэн:
- Зорилгогүй, сунжирсан уулзалтууд
- Давтагдсаар байдаг тайлан, презентаци
- “Завгүй харагдахын тулд” хийдэг ажлууд
- Эзэнгүй, хариуцлагагүй үлддэг үүргүүд ордог
Workslop нэмэгдэх тусам хүмүүс ядарч, харин байгууллагын ахиц удааширсаар байдаг.
Энэ нь яагаад асуудал вэ? Workslop нь зүгээр л цаг үрэх асуудал биш. Энэ нь:
Тэгвэл Beyond Workslop гэж юу вэ?
Beyond Workslop бол “Их ажил хийх”-ээс илүү “Зөв ажлыг хийх”-ийг ухамсартайгаар сонгох тухай ойлголт юм. Энэ нь:
- Ажлын тоо хэмжээнээс илүү үр дүнг чухалчлах
- Үйл ажиллагаа бүрийг зорилготой нь холбох
- Анхаарлаа бодит нөлөө үзүүлэх цэгт төвлөрүүлэх
- Завгүй соёлоос гарч, бодит үр нөлөө рүү чиглэсэн сэтгэлгээнд шилжих явдал
Энгийнээр хэлбэл: Ажлаас үр дүн, үр дүнгээс үнэ цэнэ гэсэн логикийг эргүүлж авчрах оролдлого юм.
Beyond Workslop сэтгэлгээний 4 чухал шилжилт
1️. Гүйцэтгэл - Бодит үр дүн (Activity - Outcome)Ажил хийсэн эсэх чухал биш. Ямар үр дүн гарсан бэ? гэдэг л гол.
2️. Завгүй байдал - Бодит ахиц (Motion – Progress)Хөдөлгөөн их байна гэдэг урагшилж байна гэсэн үг биш. Жинхэнэ асуулт бол: ахиц байна уу?
3️. Уулзалт - Тодорхой шийдвэр (Meetings – Decisions)Уулзалтын тоо биш, шийдвэр гарч байна уу? гэдэг чухал.
4️. Хөдөлмөр - Бодит нөлөө (Effort - Impact)Хичээл зүтгэлээ биш, бодит нөлөөг хэмждэг болъё.
Beyond Workslop-ийг бодитоор хэрэгжүүлдэг байгууллагад:
- OKR, стратегийн зорилго нь цаасан дээр биш, амьд байдаг
- Хүн бүр “би яагаад энэ ажлыг хийж байна вэ?” гэдгээ ойлгодог
- Шийдвэр гаргах хурд өндөр
- Дотоод дотоод саад, чирэгдэл багатай
- Хариуцлага тодорхой
Ийм орчинд: “Завгүй байна” гэдэг шалтаг алга болж, “Ахиц дэвшил яг хаана байна вэ?” гэдэг асуулт л үлддэг.
Beyond Workslop бол зөвхөн байгууллагын асуудал биш. Хүн бүрийн карьер, мэргэжлийн өсөлттэй шууд холбоотой.
Өөрөөсөө ингэж асуугаад үз:
- Энэ ажил ямар үнэ цэнэ бүтээж байна вэ?
- Миний хийж буй зүйл ямар бодит үр дүнтэй холбогдож байна вэ?
- Би үнэхээр урагшилж байна уу, эсвэл зүгээр л завгүй явна уу?
Хэрэв эдгээрт тодорхой хариулт алга бол — workslop аль хэдийн эхэлсэн гэсэн үг.
Beyond Workslop гэдэг нь:
Илүү их ажил хийх тухай биш, илүү ухаалгаар, зорилготой, нөлөөтэй ажиллах тухай ойлголт юм.
Завгүй харагдах амархан. Бодит урагшлал бүтээх хэцүү.
Гэхдээ ирээдүй: Завгүй хүмүүст бус, урагшилт бүтээдэг хүмүүст хамаарна.
Салбарын анхдагч | Мэргэжлийн мэргэшсэн | Хамгийн өргөн гадаад харилцаатай | Монголын Хүний Нөөцийн Институт | 7000-1075 | 8000-1075 | 9000-1075
| Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |




